“МоЭнКо оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг Ховд аймгийн 15 оюутан гардан авлаа
Хөшөөт төслийн хэрэгжүүлэгч “МоЭнКо” ХХК 2022-2023 оны хичээлийн жилд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө дахин сэргээж, Ховд аймгийн харъяат бөгөөд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн гурав, дөрөвдүүгээр дамжаанд 3,2-оос дээш голч дүнтэйгээр суралцаж буй оюутануудыг тус хөтөлбөрт хамруулаад байна.
Сонгон шалгаруулалтыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж, 15 оюутан тус бүрт 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжилэг үзүүлэхийн зэрэгцээ "МоЭнКо ХХК"-д эзэмжиж буй мэрэгжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх эрхийг мөн олгож байгаагаараа онцлог юм.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Ховд аймгийн Жаргалант, Цэцэг, Дөргөн, Зэрэг, Алтай, Чандмань, Манхан, Булган гэсэн 8 сумын харьяат Уул уурхайн ашиглалтын инженер, технологи, цахилгааны инженер, архитектур болон нийгэм, байгалийн ухааны мэргэжлээр суралцаж буй оюутанууд оролцож шалгарлаа.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Ховд аймгийн Жаргалант, Цэцэг, Дөргөн, Зэрэг, Алтай, Чандмань, Манхан, Булган гэсэн 8 сумын харьяат Уул уурхайн ашиглалтын инженер, технологи, цахилгааны инженер, архитектур болон нийгэм, байгалийн ухааны мэргэжлээр суралцаж буй оюутанууд оролцож шалгарлаа.
Энэ өдөр /2022.11.09/-ны Ховд аймаг болон Улаанбаатар хотод батламж гардуулах ёслол зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ховд аймаг дахь арга хэмжээг МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль дээр зохион байгууллаа. Учир нь тус сургуулийн 9 оюутан энэ тэтгэлэгийг хүртэж байна.
"МоЭнКо" ХХК сүүлийн таван жил дараалан МОНГОЛЫН УЛСЫН ТОП 100 аж ахуй нэгжийн нэгээр шалгарч, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татвар, шимтгэлийн орлогоороо эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар 94,4 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлжээ. Төслийн хэмжээнд 2400 хүн ажлын байраар хангагдаж байгааагийн 80 хувь нь Ховд аймгийн иргэд байна.
Түүнчлэн орон нутгаас авч буй бараа бүтэгдэхүүн, худалдан авалтын дүн жил бүр тогтвортой өсөж байгаагаас гадна өнгөрсөн онд 140 тэрбум, энэ оны эхний хагас жилд 110 тэрбум төгрөгийн худалдан авалтыг Ховд аймгаас хийжээ.
Татварын орлого бүрдүүлж, ажлын байр нэмэгдүүлж, орон нутгаас худалдан авалт хийхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд Ховд Хөшөөт хөгжил санг үүсгэн байгуулж, сангаар дамжуулан 400 гаруй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг 12,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.
"МоЭнКо" ХХК-ийн хамт олны зүгээс мэдлэг боловсролтой залуу үеэ дэмжин, хамтран ажиллах, тэдний өсөж хөгжих боломжоор хангах зорилгоор “МОЭНКО ОЮУТАНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ийг цаашид үргэлжлүүлэн, эх орныхоо ирээдүй болсон залуусдаа оюуны хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийнэ гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)