”Ховд түншлэл-2022” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөн боллоо

  Төр, хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ахмадаас суралцах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйлдвэрлэл дэрх сургалтыг чанаржуулах зорилгоор Ховд түншлэл-2022” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээний хүрээнд мэргэжлийн зөвлөлүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж санал зөвлөмж гарган ажилласан байна.





Хөгжил политехник коллеж нь хөдөө аж ахуй, барилга уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 33 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж 120 гаруй аж ахуй нэгж байгууллагатай харилцан туршлага солилцох, үйлдвэрлэл дээр суралцагсдыг дадлагажуулах, ажил олгогчийн захиалгаар мэргэжилтэй ажилчин бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээр ажиллагсадыг чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг явуулж төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн ажиллаж байна.

”Ховд түншлэл-2022” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөний дараагаар Хөгжил политехник коллежийн багш суралцагсдын бүтээлийн үзэсгэлэнг төв талбай дээр гаргалаа.
Бүтээлийн үзэсгэлэнд хоол үйлдвэрлэлийн ангийн оюутнуудын хийсэн амталгаат үзэсгэлэн худалдаа, газар тариалангийн ангийн оюутнуудын хийсэн даршилж, хатаасан ногооны үзэсгэлэн, үсчин гоо сайхан, сантехник,модон эдлэлийн мужаан, эсгий урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан байна.





Мөн энэ үеэр Хөгжил политехник коллежтой олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн шилдэг түншлэгч байгууллагуудаа алдаршуулан урамшууллаа.





”Ховд түншлэл-2022” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн шилдэг түншлэгч байгууллагаар Алтан хөрсний ундарга хоршоо, Хүрэн товгор нөхөрлөл, Вестрен Холд ХХК-ийг шилдэгч түншлэгч байгууллагаар шалгаруулсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)