Ховд аймгийн мал эмнэлгийн газар яаралтай тусламжийн унаатай боллоо


  Хөдөөгийн сум, баг, баригад, малчны хотонд хүрч үйлчилдэг мал эмнэлгийн газрын эмч мэргэжилтнүүд тусламж үйлчилгээг шуурхай хүргэн ажиллах, эм эмнэлгийн хэрэгсэл, вакцин тариа зөөвөрлөхөд зориулагдсан стандарт  хангасан унаа тэрэг байдаггүй нь гол бэрхшээл болсоор иржээ. Тэгвэл Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас хөдөөгийн мал эмнэлгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, унаажуулах зорилгоор бүх аймгуудад яаралтай дуудлагын зориулалттай суудлын авто машиныг хүлээлгэн өгснөөр Ховд аймгийн мал эмнэлгийн газар өөрийн гэсэн яаралтай тусламжийн унаатай болж байна.
2019 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 1690 мотортой, механик хөдөлгүүртэй 40 сая төгрөгний өртөг бүхий LADA маркийн суудлын авто машиныг  Ховд аймгийн мал эмнэлгийн газрын хамт олон хүлээн авснаар  цаг хугацаа хэмнэн мал эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөлөөр хангагдлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)