Жаргалант мах маркетын нөөцийн мах 1000-1500 төгрөгөөр хямд байна
Коронавирусийн тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоосон нь иргэдийн худалдан авалт, амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгээд байна. Хүнсний өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ нэмэгдсэн талаар худалдан авагчид ярьж байна. Өнөөдрийн байдлаар зах дээр жижиглэнгээр зарагдаж байгаа хонины мах кг тутамдаа 8500-11000, үхрийн мах 10,000 -12,000 төгрөгөөр худалдан авагчдад хүрч байна.
Мал махны үнийг тогтвортой барьж чаддаггүй аймаг орон нутгийн хувьд нөөцийн махны бэлтгэл, худалдааны талаар ч сураг алга.
Ховд аймаг нь жилд хэдэн тонн нөөцийн мах бэлтгэх шаардлага байдаг, хэдий үеэс эхлэн худалдаан гарах, хэдэн төгрөгөөр иргэдийн гарт очих гээд мэдээлэл тун хомс. Харин зах зээлийн эрэлтийг мэдэрч иргэдэд хямд үнэтэй мах нийлүүлэх ажлыг хувийн компани, аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа талаарх мэдээг хөтөлбөртөө онцолож үзэгчиддээ хүргэж байна.
2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Жаргалант мах маркет компани нь өөрсдийн хөрөнгөөр жилд 200-250 тонннөөцийн мах тогтмол бэлтгэж хавар худалдаанд гаргаж хэвшжээ. Жаргалант мах маркетын худалдааны цэгээр худалдаалагдаж байгаа мах зах дээр зарагдаж байгаа жижиглэнгийн махнаас 1000-1500 төгрөгөөр хямд байна. Бог бод малын мах, дайвар бүтээгдэхүүн, гулууз гээд худалдан авагчдийн боломж бололцоог харгалзан бүтээгдэхүүнээ ангилан худалдаалж байна.
Иргэд мөнгөндөө тааруулж, үнийн хөөрөгдөлгүй жижиглэнгийн мах худалдан авах бүрэн боломжтойн дээр е баримтаа ч давхар авах нөхцөлийг бүрдүүлжээ. Жаргалант мах маркетийн нөөцийн мах энэ сарын 1-нээс эхлэн худалдаалагдаж эхлээд байгаа бөгөөд 7 сарын 1-ныг хүртэл иргэдээ нөөцийн махаар хангах боломжтой гэдгийг хэлж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)