Сүү цагаан идээ борлуулах төвд үхрийн сүү 2000-2200 төгрөг, тараг 3000 төгрөгийн ханштай байна
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын "Secim" төслийн дэмжлэгээр Жаргалант суманд сүү цагаан идээ борлуулах төв нээгдсэн байдаг. Тус төвд Цант ферм, Хярын усны хишиг хоршоо, Арвин шимт сүү гэсэн 3 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Цант фермийн тухайд Ховд аймгийн Буянт суманд фермерийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 40 гаруй үхэртэй өдөртөө 200 гаруй литр сүү, 100 гаруй литр таргийг фермерээсээ авч ирэн иргэдэд борлуулдаг ажээ. Харин Хярын усны хишиг хоршоо нь Ойролцоох сумдын малчдаас үхрийн сүүг цуглуулан авч өдөр бүр 160 гаруй литр сүүг иргэдэд худалдан борлуулдаг байна.
Сүү цагаан идээ борлуулах төвд үйл ажиллагаагаа явуулдаг Арвин шимт сүү ХХК-ний тухайд фермерийн аж ахуй эрхэлдэг байна. Тус хамт олон борлуулалтын төвөөрөө дамжуулан үхрийн сүүгээр хийсэн сүүн зайрмагийг өдөр бүр үйлдвэрлэж байна.
“Сүү цагаан идээ боловсруулах төв ” ашиглалтад орсноор үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг нэмэгдүүлэх, сүүний нөөц ашиглалтыг сайжруулах, малчдын орлого нэмэгдэх, баталгаатай хүнсийг иргэдэд хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Үүнээс гадна малчдаас авсан сүү сүүн бүтээгдэхүүнээ стандартын дагуу шинээр нь байлгах бүтээгдэхүүн хадгалах камертай учраас эрүүл аюулгүй, хүнсийг иргэдийн гарт хүргэж байдгаараа онцлогтой ажээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Ууганцэцэг
2020 оны 04 сарын 25-нд
маш их таалагдсан өдөр бүр шинэ сүү өрөм тараг авдаг