23 жилийн дараа услалтын системийг дахин ажлуулахаар болжээ
Гудамж талбайн төв хэсэг, замын 2 талаар ургасан өвгөн улиаснууд Ховд хотод байгаа ногоон байгууламжийн гол хэсгийг бүрдүүлдэг. Эртнээс нааш гар арга, нийтийн субботник шуудуу татаж мод цэцгээ усалсаар ирсэн Ховд хотын тухайд сүүлийн жилүүдэд усалгааны асуудал хоцрогдсон гэж хэлж болно. Одоогоос 20 гаруй жилийн өмнө тухайн үед засаг даргаар ажиллаж байсан Л. Галбадрах дарга хотын услалтын системийг барьж байгуулах ажлыг санаачлан ажил хэрэг болгосноор талын хашааны айл өрх бүр хашаандаа хүнсний ногоо, мод, цэцэг тарих боломжоор хангагдаж байсан дурсамж бий. Харин сүүлийн жилүүдэд хот тохижилтын газраас усалгааны машинаар ус шүршиж зүлэг ногоо усалж байгаа ч үр дүн муутай байгааг шүүмжлэх хүн олон. Нөгөө талаараа талын хашааны айл өрхүүд хашаандаа ая тухтай амьдрах боломжоор хангагдах, хүнсний ногоо, ногоон байгууламж бий болгоход усалгаа зайлшгүй шаардлагатай учир хуучин услалтын системийг сэргээн ашиглалтад оруулах ажлыг Жаргалант сумаас санаачлан хэрэгжүүлж байна.
Бугат үзүүрээс хүүхдийн парк хүртэл услалтын системийн 54 хаалт байдаг бөгөөд энэ хаалтнаас 30-д өрх ус авдаг байна. Олон жилийн турш ажиллаагүй байсан услалтын системийн турбонд лаг шавар нь тунаж үлдсэнээс бөглөрөл үүсээд байгаа бөгөөд услалтын системийг сэргээх ажлыг эхлүүлээд 2 долоо хонож байна.
Хорин гурван жилийн дараа нээж цэвэрлэгээ хийж байгаа услалтын системийн турбонуудад 70-90 хувьд нь лаг шавран бөглөрөл үүссэн байна. Эхний 970 метр газарт лаг шавар цэвэрлэх, турбо сөхөж гагнах ажил хийгдээд одоогоор 500 метр турбог бүрэн цэвэрлэж дууссан. Одоо хойшоо чиглэлтэй турбонуудын цэвэрлэгээний ажил үргэлжлэн хийгдэж байна. Тус ажлыг Оргил металл компани 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. 5 дугаар сарын 5-6-нд хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна.
Ажлаа дуусгаад эхний цэнэг усалгааг хийхээр төлөвлөж байна. Цаашид аймаг орон нутгаас санхүү мөнгийг нь шийдээд өгчихвөл Хүүхдийн паркийн төгсгөлөөс цааш 1,4 км газрын услалтын системийн ажлыг эхлүүлж Тахилт, Алагтолгой, Баатархайрхан, Хайрхан, Бугат баг гэсэн багуудын дээд чиглэлд усжуулалтын системийг ашиглалтад оруулах боломж бүрдэх юм. Дээрх ажлыг гэрээгээр компаниудаар хийлгэж байгаа бөгөөд нийт төсөвт өртөг нь 40 гаруй сая төгрөг юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)