Манхан сумын Баянгол багийн малчин Х. Долгорсүрэн аймгийн аварга малчин боллоо
Монгол түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын алдартнуудыг тодруулж, шагнаж урамшуулдаг. Тэр дундаа эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт өндөр үр бүтээлтэй ажилласан улс аймгийн аварга малчдыг алдаршуулах нь малчдын тухайд хүсэн хүлээдэг онцлог баярын нэг болсоор иржээ. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас малчдын шагналыг нэлээн хожуу гардуулсан хэдий ч малчин түмэн сэтгэл тэнүүн урин цагтайгаа учран золгоод байна. Аймгийн аварга малчдын шагнал гардуулахаар УИХ-ын гишүүн О. Батнасан, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Манхан сумын удирдлагуудаас бүрдсэн баг хамт олон Манхан сумын Баянгол багаас шагналын хураа буулгасан юм. 2019 оны аймгийн аварга малчнаар тодроод байгаа малчин Х. Долгорсүрэнгийн хот айл Ховд аймгийн төвөөс 67 км, сумын төвөөс 30 орчим км –ийн зайд Далангийн хар чацаргана гэдэг газар өнтэй сайхан хаваржиж байна. Мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлж жилийн эцсээр 1390 мал тоолуулж аймгийн аварга малчны болзол хангажээ.
Малчин Х. Долгорсүрэн бага балчраасаа мал маллаж өссөн нэгэн. Тэрээр 2010 онд эцгийн голомтоос өрх тусгаарлан айл болсон бөгөөд малч удмаа үргэлжлүүлэн өвсний сөлд, бэлчээрийн сайхныг даган цаг наргүй хөдөлмөрлөдөг мянга мянган малчдын нэг.
Малчин Х. Долгорсүрэн 2016 онд сумын аварга малчны болзол хангаж шагнагдаж байснаас хойш жил бүр 1000-аа дээш тоо толгой мал тоолуулсаар ирсэн байна. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлсэн, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваадаа талархаж байгаагаа хэлж байлаа.
Ховд аймгийн Манхан сумын Баянгол багаас энэ жил аймгийн аварга малчин 3 төрөн гарсан байна. Баянгол баг Хар ус нуурын тусгай хамгаалалттай бүс нутагт харьяалагддаг бөгөөд жилийн эцсээр 219 малчин өрхийн 70936 тоо толгой мал тоолуулжээ. Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсан Манхан сумын малчин Х. Долгорсүрэн түүний гэргий Б. Сарантуяа нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.Малчин Х. Долгорсүрэн бага балчраасаа мал маллаж өссөн нэгэн. Тэрээр 2010 онд эцгийн голомтоос өрх тусгаарлан айл болсон бөгөөд малч удмаа үргэлжлүүлэн өвсний сөлд, бэлчээрийн сайхныг даган цаг наргүй хөдөлмөрлөдөг мянга мянган малчдын нэг.
Малчин Х. Долгорсүрэн 2016 онд сумын аварга малчны болзол хангаж шагнагдаж байснаас хойш жил бүр 1000-аа дээш тоо толгой мал тоолуулсаар ирсэн байна. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлсэн, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваадаа талархаж байгаагаа хэлж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)