Манхан сумын малчин Ч. Пүрэвсүрэн, О. Биндэръяа нар аймгийн аварга малчид боллоо
Ховд аймаг 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 3 сая 84 мянга 05 толгой мал тоолуулсан дүн мэдээ бий. Тэр дундаа Ховд аймгийн 17 сумаас хамгийн олон мал тоолуулсан сумдын гуравдугаарт 226 мянга169 тоо толгой мал тоолуулснаараа Манхан сум бичигдэж байна.
Олон арван аварга малчдын өлгий нутаг болсон Манхан сумаас 2019 оны аймгийн аварга малчнаар шалгарсан Баянгол багийн малчин Ч. Пүрэвсүрэнгийн хот айлд аваргын шагнал гардуулан өглөө. Малчин Ч. Пүрэвсүрэнгийн хувьд 33 жил мал маллаж арга туршлагаа залуу малчдад өвлүүлэн яваа туршлагатай малчдын нэг юм.
Малчин хүний хөдөлмөр өрх гэрийн хамтын хөдөлмөр байдаг. Өнгөрсөн жилээс эхлэн улс аймгийн аваргаар гэр бүлийн 2 хүнийг хамтад нь шагнаж алдаршуулахаар болсон . Тиймээс Ч. Пүрэвсүрэнгийн өрх гэрээс нэг дор хоёр аварга малчин шагналаа гардан авч байгаад ах дүүс, нутгийн зон олон бэлэгшээж байлаа.
Малчин Ч. Пүрэвсүрэн, О. Биндэръяа нар 1992 онд айл гэр болж өрх тусгаарласнаар тасралтгүй 30 орчим жил мал маллаж аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хөдөө аж ахуйн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа малчдын нэг. Энэ жил 470 орчим төл шинээр хүлээн авчээ. Цагийн хүнд улирлын бэрх хатууд туслах малчдыг цалинжуулан ажиллуулах, залуу малчдыг малжуулах гээд ирээдүйн малчдыг бэлтгэх үйл хэрэгт ач холбогдол өгсөөр иржээ. Малчин бүрт мал маллах өөрийн гэсэн арга туршлага бий. Малчин Ч. Пүрэвсүрэн, О. Биндэръяа нар малын тооноос илүү чанарыг эрхэмлэн бэлчээр нутаг талхлахгүй, ашиг шим сайтай мал сүргийг сүүлийн жилүүдэд өсгөж маллахыг чухалчилсаар ирсэн гэдгээ онцолж байлаа.
Бэлтгэсэн: Админ- Эссэ

Сэтгэгдэл ( 0)