Алдарт Тооройн шаргал элсний хаяа дэрлэн нутагладаг Манхан сумын Зэрэг гол багийн 167 малчин өрхийн нэг бол залуу малчин Н. Ариунболдынх. Энэ хот айл жилийн эцсийн мал тооллогоор 1100 гаран тоо толгой мал тоолуулжээ. Аймаг, сум, багийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан залуу малчдыг дэмжин малжуулах, тусламж хандив өргөх, туслах малчдыг сурган дадлагажуулах ажилд бусад малчдаа манлайлан оролцдог нэгэн. Угаас малч удамтай түүний хувьд мал маллахын зэрэгцээ байгаль дэлхий ан амьтнаа хамгаалах нь Монгол малчдын хамгийн чухал ажил гэж үздэг байна.
Жилийн дөрвөн улирлын мандах нартай уралдан эхэлдэг малчдын ажил барагдахгүй их. Ажил хийсэн хүн ам тосодно гэх ардын сайхан үгээр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутаг, ахан дүүсдээ үнэлүүлж, хишиг буяныг нь хүртэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байсан.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл (0)