Шинэ ургацын хүнсний ногоо 1500-7000 төгрөгний үнэтэй байна


  Ховд аймгийн тухайд газар тариалан эрхэлж дотооддоо хүнсний ногоогоо тариалдагаараа онцлогтой. Тэгвэл энэ хаврын хүнсний ногооны тариалалт эрт эхэлсэн. Энэ ч утгаараа шинэ ургацын ногоо хэдийнээ худалдаанд гарчээ. Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жил цаг агаар дулаан байсан учраас хаврын тариалалт эрт эхэлсэн гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна.


  2020 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар хүнсний ногооны захад төмс, лууван, манжин байцаа, сонгино, тарвас гэх мэт орон нутгийн шинэ ургацын ногоо зарагдаж байна. Үнийн хувьд төмс 1кг 1500 төгрөг, лууван багцын тоо ширхэгээс хамааран 1500-2500 төгрөг, бөөрөнхий байцаа, манжин, иштэй сонгино тус бүр 1кг 2000 төгрөг. Харин хятад бөөрөнхий сонгино 1кг 1500төгрөг, сармис 1ш нь 500 төгрөг боодлоороо 2500төгрөг , орон нутгийн өргөст хэмх 1кг 6000 төгрөг , хүрэн манжин 1кг 3000төгрөг, салатны навч 1кг 7000төгрөг, салбан байцаа 1кг 2000төгрөг, орон нутгийн шинэ тарвас 1кг 3000, орос тарвас мөн адил 1кг 3000 төгрөгийн ханштайгаар тус тус худалдаалагдаж байна.



Хүсний ногоо эрхлэгчдийн зүгээс иргэдийнхээ хэрэгцээг дотооддоо хангахын тулд үнийн хувьд хямд байхыг анхаарч байгааг хэлж байлаа.
Бэлтгэсэн: Г. Занданзул




Сэтгэгдэл ( 0)