ISO 9001:2015 стандартыг төрийн 9 байгуллагад нэвтрүүллээ
Стандарттай Ховд” хөтөлбөр хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, байгууллагын дотоод аудитор бэлтгэх сургалтыг 8 сарын 16-23-ны өдрүүдэд амжилттай зохион явууллаа. Энэ удаагийн сургалтанд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, ,Хөгжил Политехник коллеж, Нийгмийн даатгалын хэлтэс , Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар , Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв гэсэн 9 төрийн байгууллагын албан хаагчид хамрагдсан байна. Сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчдад өнөөдөр сертификат гардуулан өглөө.
“Стандарттай Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бий болох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг ихээхэн үр дүнтэй арга хэмжээ юм. Цаашид ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн албан хаагчдыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ холбогдох албаны мэргэжилтнүүд хэлж байлаа.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)