Дөрвөн суманд үзэмчин үүлдрийн 800 хуц, алтайн улаан үүлдрийн 400 ухна нийлүүллээ

 Орон нутгийн малчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн малын үүлдэр угсааг сайжруулах зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Цэцэг, Дөргөн суманд Дорнодын үзэмчин үүлдрийн 800 хуц, Алтайн улаан үүлдрийн 400 ухна нийт 1200 тоо толгой малыг зорилтот дөрвөн сумдын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн тасагт  хүлээлгэн өглөө.





Үзэмчин үүлдрийн хуц нь чийрэг бие цогцостой, жил тойрон бэлчээрээр маллахад нэн сайн зохицсон, тэсвэртэй, мах болон өөхөн ашиг шим сайтай зэрэг олон давуу талтай бол Алтайн улаан үүлдрийн ухна нь ноолуурын чиглэлийнх гэдгээрээ онцлогтой юм. Тиймээс цаашид бусад сумдын малчдыг дэмжих, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж онцолж байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
 




Сэтгэгдэл ( 0)