Цаст-Алтай сургуулийн хамт олон 3 сая төгрөгийн батламж гардан авлаа
Ховд аймгийн Жаргалант сумаас “Бидний хот- Ногоон хөгжил” аяныг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дунд 2020 оны 04.25-08.25-ны хооронд зарласан байдаг. Бидний хот-Ногоон хөгжил , аяны хүрээнд нийтийн эзэмшлийн 50м газрын ногоон байгууламжийг арчлан тордож ,хог хаягдлаа цэвэрлэн орчны бохирдлыг бууруулахад бүтээлчээр ажилласан, аянд идэвхтэй оролцож бодит үр дүн гаргасан байгууллагуудын 4 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэх болзолт уралдааны нэгдсэн дүн гарч нэг хоёрдугаар байр эзэлсэн албан байгууллага аж ахуй нэгжийн шагналыг гардуулан өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь салбарын мэргэжилтэн, Жаргалант сумын байгаль орчны байцаагч зэрэг албаныхан оролцож орчныхоо 50 м газрын эзэд нь болж чадсан хамт олонд шагналыг нь гардуулан өглөө.
Жаргалант сумаас зохион байгуулсан “Бидний хот- Ногоон хөгжил” аяны нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг шалгарч 5 сая төгрөг, дэд байранд Жаргалант сумын ЕБ-ын Цаст –Алтай цогцолбор сургуулийн хамт олон шалгарч 3 сая төгрөгийн батламжаа ийнхүү гардан авлаа. Энэ хамт олон аяны хүрээнд 4 тагт цэцэг тарьсан, 232м2 талбайг зүлэгжүүлсэн, Ард-Аюушийн хөшөөт цогцолборын тохижилт, ногоон байгууламжийг сайжруулж ногоон хөгжлийн хөтөлбөрийг дэмжин оролцсон байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)