“Гарааны бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаа боллоо
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний хүрээнд сүүлийн 3 жилийн хугацаанд Ховд аймгаас 32 "Start Up" гарч бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан залуучуудыг туршлага солилцуулах үйл ажиллагааг Ховд аймгийн ХХҮГ-аас зохион байгуулж Ховд, Говь-Алтай аймгийн залуучуудыг хамруулсан Гарааны бизнесийн оролцогчдын шилдэг туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Ховд аймагт зохиогдож буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд Ховд, Говь-алтай гэсэн хоёр аймгийн 50 гаруй шилдэг гарааны бизнес эрхлэгч залуучууд оролцож байна. Тэд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн шинэ, шилдэг санаагаа ажил хэрэг болгож Бизнесийн үйл ажиллагаагаа тогтворжуулж чаджээ. Түүнчлэн өөр өөрийн аймгийн брэнд болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн зах зээлд худалдаанд гаргаснаар хэрэглэгчдийн талархал хүлээсэн эрэлт ихтэй бүтээгдэхүүний тоо орон нутагт бий болсон байна. Оролцогчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Дээрх арга хэмжээг зохион байгуулснаар залуучуудыг гарааны бизнесээ хөгжүүлэх болон бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт, бизнес төлөвлөлтөө зөв зохион байгуулах харилцан туршлага солилцож өргөн мэдээ мэдээлэлтэй болох олон давуу тал бий болж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)