ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй сурагчдад сургалт явуулж байна
Улаанбаатар хот дахь ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Ховд аймгийн Орос хэлний салбар төв нь 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцуулах, Гадаад харилцаа, аялал жуулчлал, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, төрийн албан хаагчдыг магистрантур, докторантурт сургах, мэргэжил дээшлүүлэх, орос хэлний сургалт явуулах, орчуулга хийх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өмнө нь тус сургалтын төв өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулах хичээлийн танхимгүй байсан бол энэ жилийн тухайд аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгээр Цаст-Алтай цогцолборын бага сургуулийн нэг ангийг сургалтын танхимаар ашиглах боломжтой болсноор тус төв өөрийн гэсэн сургалтын байртай болжээ. Ингэснээр сурагчид төдийгүй насанд хүрэгчид ч тус төвөөр дамжуулан ОХУ-ын Их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж бүрдэж байна.
Улаанбаатар хот дахь ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Ховд аймгийн Орос хэлний салбар төвөөс ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй сурагчдад орос хэлний сургалтыг явуулахын зэрэгцээ ОХУ-ын их дээд сургуулиудад Бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах хүсэлтэй хүмүүс ч тус төвд хандан суралцах боломжтой юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)