ХИС-ИЙН ОЮУТНЫ 2 ДОТУУР БАЙРАНД 6 АЙМГИЙН 271 ОЮУТАН АМЬДАРЧ БАЙНА
Улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ХИС-ийн зүгээс хичээлийн хуваарийн дагуу сургалтаа цахим хэлбэрээр хүргэн ажиллаж байна. Ховд Их сургуулийн оюутны 2 дотуур байранд 6 аймгийн 271 оюутан амьдарч байна. Сургуулийн захиргаанаас дотуур байрны оюутнуудын дархлааг дэмжих витамин, аньс, чацаргана өгсөн бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд ариутгал халдваргүйтгэл хийж амны хаалт тараан ажилласан байна. Хөл хориог дахин 14 хоногоор сунгасантай холбогдуулан дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж тулгамдсан асуудал болж байгаа учир сургуулийн захиргаанаас дотуур байрны оюутнууддаа хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг 2020.11.17-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)