Аварга малчин өрх, саальчин, фемер, тариаланч шалгаруулах журмыг шинэчиллээ


  Засгийн газрын ээлжит хуралдаан 1-р сарын 6-ны өдөр боллоо. Хуралдаанаар аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журмыг шинэчилж, жил бүр:
- Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланчаар 21 хүнийг
- Улсын аварга малчин өрх 149 хүртэлх гэснийг 60 хүртэлх, хошой аварга малчин өрх 13 хүртэлх гэснийг 8 хүртэлх гэж өөрчлөн шалгаруулж байх болов.

  Аваргуудыг малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулна. Шагналыг уламжлал ёсоор Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний нэгний өдрөөс өмнө гардуулах юм.
Эх сурвалж: МУЗГ




Сэтгэгдэл ( 0)