Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэлжээ



 Өчигдөр /2021.03.24/-нд Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэлжээ. Тодруулбал, малчин Н.Нямдаваа гуайн тэмээн сүргээс 4 настай хүрэн зүсмийн ингэ нь анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлж малч эзэн, нутаг хошуугаа баярлуулаад байна. 

  Н.Нямдаваа гуай өдгөө 59 настай, сүүлийн 21 жил мал маллаж яваа, 2000 оноос хойш тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, маллахад түлхүү анхаарч ирсэн, хашир туршлагатай малчдын нэг. Өнгөрсөн онд эднийх нийт 150 орчим толгой мал тоолуулсан үүний ихэнх нь тэмээ. Энэ хавар ах дүүгийн нйилсэн 60-аад ингэ ботголохоос одоогоор 40 гаруй нь төллөөд байна гэж малчин Н.Нямдаваа хэллээ. Өнгөрсөн 2020 онд Чандмань суманд ингэ ихэрлэсэн. Тэгвэл энэ жил Манхан суманд ингэ ихэрлэлээ.
Эх сурвалж: Х. Алтантуяа Сэтгүүлч




Сэтгэгдэл ( 0)