Шаардлага хангасан зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг нээж, хэвийн ажиллаж эхэллээ

  2021 оны 05 дугаар сарын 12-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаас халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлага хангасан зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийг нээх шийдвэр гаргасан.
Үүний дагуу ажлын хэсэг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хамтран ажилласны үр дүнд өчигдрийн /05.16/ байдлаар худалдаа, үйлчилгээний 19 төвийн үйл ажиллагааг нээж, хэвийн ажиллаж эхэллээ.
Томоохон зах, худалдааны төвүүдэд өнөөдрөөс /05.17/ "Ковид-19"- ийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын шаардлага хангасан эсэхэд хяналт хийж, үйл ажиллагааг нь нээхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)