Аймгийн аварга малчин Д.Гомбодаш: Мал дагавал ам тосдоно

  Манхан сум 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 266,000 мал тоолуулж, өнгөрсөн 2019 оны сумын нийт мал тооллогоор 40,000 мянга гаруй илүү мал тоолуулсан байна.
Манхан сумын Зэрэг гол багийн малчин Д.Гомбодаш, Г.Уламдэлгэр нар малыг соргог бэлчээр, ус ундтай газар малаа хариулж, эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж, 2013 онд “Сумын аварга малчин” болж байсан удам дагасан малчид маань 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1200 мал тоолуулж, аймгийн аварга малчны болзол хангаж, “Аймгийн аварга малчид” боллоо. Аймгийн аварга малчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ.

Аймгийн аварга малчин Д.Гомбодашийнх энэ хавар Манхан сумын Зэрэг гол багийн Ботгоны ам гэх газрын Түргэний аманд хаваржиж, 500 гаруй төл мал хүлээн авсан байна. Д.Гомбодаш, Г.Уламдэлгэр нар 3-4 айлыг 50-с дээш тооны малаар малжуулж, залуу малчиддаа мал маллах арга ухааныг зааж яваа туршлагатай малчид юм.
Манхан сумын Зэрэг гол баг 176 өрх, 815 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогоор 64245 мал тоолуулсан. Тус багаас 2016 онд Монгол улсын Гавьяат малчнаар Х.Эрдэнээ төрсөн байна. Мөн 2017, 2018 онуудад жил дараалан 2 Улсын аварга малчин төрөн гарчээ.

Зэрэг гол багийн малчид хавар, намрын улиралд Зэрэг голд, зундаа Олонбулаг, Баянбулаг, таван овоо гэх газруудаар нутаглаж, Алтан тээл, Жаргалант хайрханы хөндийд малаа өсгөж байна.
Бэлтгэсэн: Г. Буянт




Сэтгэгдэл ( 0)