Ховд сумын Баянбулаг багаас улсын аварга малчин 3, аймгийн хошой аварга малчин 1 тодорлоо
Ховд сумын Баянбулаг багийн малчин Х.Тилеухан, М.Жаналсын нар 2001 онд гэр бүл болж, Хөх сэрхийн нутгаар нутаглаж малаа 5 төрөл дээр нь өсгөж, энэ жил 1400 гаруй мал тоолуулж “Аймгийн аварга малчин” болсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ. Аймгийн аварга малчин Х.Тилеухан олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, Улсын малчдын зөвлөгөөнд оролцож ирээд багийнхаа залуу үеийн малчдад мал маллах арга ухааныг зааж сургахаас гадна туслах 2 малчинтайгаа эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй малчдын нэг юм.
Ховд сумын Баянбулаг багийн малчин Х.Тилеухан: Мал сүргээ чанартай өсгөж, аймгийн хошой аварга малчин болно
Ховд сумын Баянбулаг баг 180 өрх, 980 гаруй хүн амтай газар тариалан, мал аж ахуй хосолсон баг юм. Багийн 140 өрх нь мал аж ахуй, 15-20 өрх нь газар тариалан эрхэлж байна. Мөн Баянбулаг багаас улсын аварга малчин 3, аймгийн хошой аварга малчин 1 төрөн гарсан байна.
Бэлтгэсэн: Г. Буянт
Сэтгэгдэл ( 0)