Баяр наадмын өдрүүдээр үер уснаас болгоомжлохыг мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна
Коронавирусын тархалттай холбогдуулан МУЗГ-аас үндэсний их баяр наадмыг 1 жилээр хойшлуулаад байгаа бол наадмын амралтыг 9 хоног болгох шийдвэрийг гаргасан. Мэргэжлийн байгууллагуудаас өгсөн мэдээллээр баяр наадмын өдрүүдээр иргэд гол ус бараадан амарч зугаалдгаас шалтгаалан усанд осолдох тохиолдол ихээр бүртгэгддэг учир үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Сүүлийн 10 жилд улсын хэмжээнд 230 хүүхэд гол усанд амь насаа алдсаны 25 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгааг онцолж байна. Харин сүүлийн 4 жилд баяр наадмын өдрүүдэд усны ослоор амь насаа алдсан хүмүүсийн тоо 47 хүрчээ. Нэн ялангуяа үүнээс бага насны хүн амь насаа алдсан байна. Шалтгааныг нь судалж үзвэл гол усанд амь насаа алдсан хүүхдүүдийн 20 хувь нь эцэг эхийн хараа хяналт суларсан усанд осолдсон харамсалтай мэдээ байна.
Улсын хэмжээнд гол усанд амь насаа алдсан иргэдийн тоо өндөр гарч байгаа бол Ховд аймгийн тухайд 2020 онд 3 настай хүүхэд, 2021 онд 48 настай эмэгтэй гол усанд живж амь эрстсэн мэдээ байна.
Түүнчлэн энэ жил 05 дугаар сарын дунд үеэс эхлэн нийт нутаг дэвсгэрээр хур бороо орж эхэлсэн бөгөөд 5,6 дугаар сард хур бороо элбэг орсонтой холбоотойгоор манай орны ихэнх гол мөрний усны төвшин олон жилийн усны төвшинг давсан, зарим гол мөрөн үерийн болон үерийн аюултай төвшинг давсан байдалтай хүчтэй үерлэж байна.
Цаашид ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны төвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул иргэд олон нийтийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Бэлтгэсэн: Админ -Эссэ
Зургийг: Х. Еска
Сэтгэгдэл ( 0)