Хөгжил политехник коллежийн оюутнууд“Монгол ур чадвар-2021” уралдаанаас 1-2-р байр эзэлжээ


  “Монгол ур чадвар-2021” мэргэжлийн ур чадварын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 2021.10.21-22 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь сантехникч, мужаан, барилгын цахилгаанчин мэргэжлүүдээр оролцсон байна. 



  “Монгол ур чадвар-2021” Мужааны мэргэжлийн ур чадварын уралдаанд багш Ч.Очир, Н.Батбуян нарын бэлтгэсэн суралцагч Г.Пүрэвдаваа 1-р байр, суралцагч Б.Батцэрэн 2-р байр, “Монгол ур чадвар-2021” Сантехникч мэргэжлийн ур чадварын уралдаанд Монгол улсын эксперт багш С.Батаа, багш С.Дашдэрэм нарын бэлтгэсэн суралцагч Э.Цэрэнням 2-р байр тус тус эзэллээ.



Эх сурвалж: Хөгжил политехник коллеж




Сэтгэгдэл ( 0)