“Шилдэг заах арга зүйч багш” 2 дугаар шатны уралдаан боллоо

  Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс багшийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг заах арга зүйч багш” сэдэвт уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдааныг хоёр үе шаттай явуулсан бөгөөд эхний шатанд шалгарсан ерөнхий эрдмийн болон мэргэжлийн багш нар /2022.02.28/ өнөөдөр, 2021-2022 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хөтөлбөрийн дагуу тухайн долоо хоногийн гурван сэдвийг сонгон, нээлттэй хичээл орлоо.
Улмаар мэргэжлийн шүүгч нар багш нарын хичээл заах арга зүйг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж байна. Ийнхүү шилдэг заах арга зүйч багш уралдаанд оролцсон 6 багшаас нийлбэр онооны дунджаар манлайлсан 2 багшид бүсийн уралдаанд оролцох эрх олгох юм.



Уралдааны үр дүнд коллежийн багш бүр сайн төлөвлөлт бүхий хичээлтэй болж, үзэсгэлэн гаргасан бөгөөд зэргэлдээ Баян-Өлгий аймгийн мэргэжлийн 10 гаруй багштай туршлага солилцож байгаагаараа онцлогтой.

Бэлтгэсэн:Н. Лхагва




Сэтгэгдэл ( 0)