Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн тариаланч М. Хавалбай Монгол Улсын аварга тариаланч боллоо
Үхэр жилийн улсын аварга тариаланчаар Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн тариаланч Муханы Хавалбай, А. Гүлшекер нар тодорч Монгол Улсын аварга тариаланчийн шагналаа гардан авлаа. М. Хавалбай нь 3 дахь үеийн тариаланч бөгөөд түүний ээж н.Өбекей нь 1964 онд Монгол Улсын хошой аварга тариаланч болж байсан түүхтэй. Улсын аварга тариаланч М. Хавалбайнх жилд 10-15 га-д гол төлөв төмс хүнсний ногоо тариалдаг бөгөөд жилдээ 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийдэг байна.
Ногоочдын тухайд үр сортыг чухалчилдаг. Улсын аварга тариаланч М. Хавалбайнх 1 га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч швейцар, галла, элит соортын үрийн төмс тариалснаар арвин их ургац хураан авчээ. Түүнчлэн Ховдын брэнд болсон амтат тарвасыг жилдээ 50-60 тонныг тариалж орон нутгийн хэрэглэгчиддээ хүргэхээс гадна гадны аймаг хотууд руу нийлүүлдэг байна.
Тариалсан ногоог хадгалж амт чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэх асуудал чухал. Иймд Улсын аварга тариаланч М. Хавалбай Ховд сумын Улаан бураа багийн нутаг Есийн газар төмсний 30 тонны зоорь, Ховд сумын төвд нарийн ногооны 50 тоннын зоорийг барьж ашиглалтад оруулснаар эрүүл, амт чанартай хүнсний ногоогоор хэрэглэгчдийг жилийн 4 улирлын турш хангах нөхцөл бүрдсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)