“Цодгор хүү-2022” тэмцээнд 120 гаруй хүүхэд оролцлоо

  Монгол Улсын аварга, шатрын спортын мастер Н.Төрбатын нэрэмжит "Цодгор хүү" Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.
Энэхүү уламжлалын дагуу Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шатрын холбоо хамтран “Цодгор хүү-2022” тэмцээнийг энэ өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 120 гаруй өсвөрийн шатарчин оролцож, 4 насны ангилалд оюун ухаанаа уралдуулж байна.



Энэхүү тэмцээн нь орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхэд багачуудыг шинээр нээн гаргахад чухал ач холбогдолтой.
Тэмцээнийг швейцарь системээр 9 өргийн тоглолттой, талдаа нэг цагийн хяналттай явуулж байгаа бөгөөд энэ удаа аймгийн төв болон сумдын сургуулиас насны ангилал тус бүрт тэргүүн байранд шалгарсан оролцогчид Улаанбаатар хотод зохион байгуулах шатрын спортын улсын уралдаанд аймаг орон нутгаа төлөөлөн оролцох эрхтэй болох юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)