“Ороонго” өвс ихээр ургаж хөдөө аж ахуйн салбарт эрсдэл үүсгээд байна

  Сүүлийн жилүүдэд хадлангийн болон тариалангийн бүс нутгуудаар ороонго хэмээх хөнөөлт ургамал ихээр ургаж тодорхой хор нөлөөг үзүүлэх болжээ.
Энэ жилийн тухайд Буянт, Ховд сумын газар тариалан, бэлчээрийн бүсийн зарим хэсгээр ороонго өвс ихээр тархан ургаад байна. Ороонго өвс нь ургамлын ургацыг бууруулдаг шимэгч хог ургамлаар нэрлэгдэж бүртгэгдсэн байдаг. Ороонго өвс нь анх 1976, 1978 онуудад манай аймгийн зарим сумдын бэлчээр нутгуудад бүртгэгдэж байсан судалгаа байдаг.

Ороонго нь ургамлын ишийг ороож тусгай соруулаар ургамлынхаа нүүрс усыг сорж амьдардаг хор хөнөөлтэй ургамлаар нэрлэгддэг байна. Иймд мэргэжлийн байгууллагууд Ороонго өвсний ургалтыг зогсоох, устгах арга хэмжээг яаралтай авч ажиллахгүй бол өдрөөс өдөрт тархац нь нэмэгдэж хор хохирол учруулах нөхцөл бүрдээд байна.
Аймгийн ХХААГ-аас Ороонго хог өвсийг устгах ажлын төлөвлөгөө боловсруулан өнгөрсөн жил 40 сая төгрөгийг шийдүүлэх хүсэлтээ аймагт танилцуулсан боловч батлагдалгүй буцаагджээ.
Цаашид хариу арга хэмжээ авч ажиллахгүйгээр хоног хугацаа алдсаар байвал тархалтын хэмжээ илүү нэмэгдэж, хог ургамалтай тэмцэхэд ихээхэн хэмжээний зардал гарах эрсдэл учраад байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)