Тарвас, төмс, хүнсний ногооны сорьцонд шинжилгээ хийжээ
Ургац хураалтын үе эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрааас Ховд, Буянт сум дахь тариалангийн талбайгаас болон Зах худалдааны төвд тарвас, төмс, хүнсний ногоо худалдаалж буй 12 ААН, иргэний 14 сорьцонд 64 үзүүлэлтээр ургамал хорио цээрийн болон нитратын шинжилгээ хийн ажилласан байна.
Хяналт шинжилгээний явцад Хөдөө аж ахуйн газартай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд тус сумдын тариалан эрхлэгчдэд талбай дээр нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ургац хураалтын талбайгаас дээж авч, шинжилгээнд хамрууллаа.
Шинжилгээгээр бүтээгдэхүүнүүдэд эерэг дээж илрээгүй буюу стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй дүн гарч байна. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ

Сэтгэгдэл ( 0)