“Арвижих фарм” ХХК нь 160 га газар Эрдэнэ шиш тариалжээ

  Малын тэжээлийн ургамлыг орон нутагт тариалж нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах томоохон зорилт тавин ажиллаж буй Арвижих фарм ХХК нь хавар 5 сараас эхлэн Ховд аймгийн Ховд сумын нутаг “ Давшилт” гэх газарт 160 га атар газрыг хаглан Эрдэнэ шиш тариалах ажлыг амжилттай эхлүүлжээ.
  Атар газрыг хаглаж бэлтгэхэд нэлээд хугацаа шаардагдсан учир тариалалт харьцангуй оройтож эхэлсэн гэлээ. Тариалалт хийхэд усалгаа хүн хүчний асуудал нэн чухал учир гүний 4 худаг гарган худгаасаа ус татаж бороожуулагчаар газар тариалангийнхаа усалгааг шийджээ.
Нийт таалалтын 155 гад малын тэжээлд ашиглах эрдэнэ шиш тариалсан бол 5 га газарт хүнсний эрдэнэ шишийг туршилтаар тариалсан байна.
  Эрдэнэ шиш нь бусад ногоон тэжээлүүдтэй харьцуулахад амин дэм уураг өндөртэй байдаг байна. Гол төлөв эрчимжсэн аж ахуй, Үхрийн ферм эрхлэгчид дарш хийж тэжээлийн зориулалтаар ашиглавал өндөр үр дүнтэй байдаг байна. Тиймээс Аривжих фарм ХХК-ий хамт олон ирэх жилээс эхлэн 1000 гад тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн: Админ- Эссэ




Сэтгэгдэл ( 0)