“Хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөг” болов

  Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ- аас энэ өдөр /2022.10.07/ “Хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагааг төв талбай дээр зохион байгууллаа.





Өдөрлөгийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн санал гомдлыг сонсох, мэдээ мэдээллээр хангаж зөвлөгөө өгөх, иргэд олон нийтэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулж иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоогоор хангах ажлыг зохион байгуулан ажилласан байна. Мөн энэ үеэр хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг хугацаандаа төлж барагдуулдаг, айл өрхөд байгууллагынхаа гарын бэлгийг гардууллаа.

Аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхөд үйлчилгээ үзүүлэх асуудал нь тухайн байгууллагын чиг үүргээс гадна ажилтан албан хаагчдын харилцаа хандлагаас шууд хамааралтай байдаг байна. Тиймээс НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас дуудлага үйлчилгээ, санал хүсэлт хүлээн авах утсыг тогтмол ажлуулж байгаа нь тодорхой үр дүн үзүүлж байгааг онцоллоо.
Түүнчлэн тус байгууллага хамт олон орон нутагт хэрэгжиж байгаа томоохон төсөл арга хэмжээнд гүйцэтгэгчээр оролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.
Тухайлбал: Бичигт, Баатархайрхан, Тахилт багуудын гэр хорооллын хэрэглэгчдэд “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн хүрээнд 2018-2021 онд цэвэр, бохир усны 22,1км инженерийн шугам сүлжээг ашиглалтад хүлээн авч нийт 128 өрхийг холбоод байгаагаа бөгөөд эхний элжинд хашаандаа сайхан амьдаръя төслийн хүрээнд 350 өрхийг цэвэр бохирын шугамд холбохоор төлөвлөн ажиллаж байна.





Мөн 2021-2023 онд Алагтолгой, Хайрхан, Бугат, Буянт багуудад мөн цэвэр бохир усны шугам сүлжээг шинээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр түлхүүр гардуулах нөхцөлтэй “Ховдын Өргөө” ХХК шалгарч гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)