Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн “Спортын наадам -2022” тэмцээн боллоо

  Нийтийн биеийн тамирыг дэмжих, төр хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Спортын наадам -2022” тэмцээн амралтын өдрүүдээр спортын ордонд зохион байгуулагдлаа. Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Шатар, Байт харваа гэсэн спортын 5 төрлөөр 11 багийн 200 гаруй баг тамирчид шилжин явах цомын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.



Хоёр өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээний дүнгээр:
 Гар бөмбөгийн төрөлд:
3-р байрыг Мон кидс шүдний эмнэлгийн баг тамирчид
2-р байрыг Мөнх цохилохуй эмнэлгийн баг тамирчид
Тэргүүн байрыг ЭМГ-ын баг тамирчид эзэлсэн байна.
Шатарын спортын төрөлд:
3-р байрыг ЭМГ-ын баг тамирчид
2-р байрыг Ач заяа эмнэлгийн баг тамирчид
Тэргүүн байрыг Мон Кидс эмнэлгийн баг тамирчид эзэлжээ. 
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд:
3-р байрыг Мөнгөн морьт эмнэлгийн тамирчин
2-р байрыг Очир сүлд эмнэлгийн тамирчин
Тэргүүн байрыг ЭМГ-ын тамирчин эзэлсэн байна.
Ширээний теннисний эмэгтэйчүүдийн төрөлд:
3-р байрыг Жаргалант удам эмнэлгийн тамирчин
2-р байрыг Ариун шүд эмнэлгийн тамирчин
Тэргүүн байрыг Очир сүлд эмнэлгийн тамирчин эзэлсэн байна.

Энэ жил анх удаагаа зохион байгуулагдаж байгаа байт харвааны тэмцээнд:
3-р байрыг Ариун шүд эмнэлгийн баг тамирчид
2-р байрыг Мон Кидс эмнэлгийн баг тамирчид
Тэргүүн байрыг Хаш сондор эмнэлгийн баг тамирчид тус тус эзэлсэн байна.
Харин Сагсан бөмбөгийн тэмцээнд:
3-р байрт Мон Кидс эмнэлгийн баг тамирчид
2- байрт Мөнгөн морьт эмнэлгийн баг тамирчид
Тэргүүн байрт Мөнх цохилохуй эмнэлгийн баг тамирчид тус тус шалгарчээ.

Өнгөрсөн жил Мон Кидс эмнэлгийн баг тамирчид шилжин явах цомын эзэд болж байсан бол энэ жил тэмцээний нэгдсэн дүнгээр Ховд аймгийн ЭМГ тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)