Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнд 250 гаруй мод тарив

  Цамбагарав багийн нутаг дэвсгэрт иргэдийн оролцоотойгоор нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг 2021 онд эхлүүлж тодорхой газрыг хашаалж, саравч сүүдрэвч тавьж тохижуулан моджуулах ажлыг Цамбагарав багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ж. Батсайханаар ахлуулсан аймаг сумын 5 төлөөлөгч, иргэдийн оролцоотойгоор ажил хэрэг болгож чадсан байдаг.
Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажилд чамгүй хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулжээ.
Гэвч харамсалтайн иргэдийн ухамсаргүй, буруутай үйлдлээс болж жил хүрэхгүй хугацаанд хашаа, саравчийг эвдлэх, морь мал оруулж тарьж ургуулсан мод бутыг хугалж сүйтгэх зэргээр бэрхшээл учруулж байгаад харамсаж байна гэдгийг төлөөлөгч Ж. Батсайхан дурдаж байна.



Цамбагарав багийн иргэд гэлтгүй Ховд аймгийн иргэн бүр тухайн цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ мод, бут тарьж төгөлжүүлэх бүрэн боломжтой гэлээ. Хамгийн гол нь тус цэцэрлэгт хүрээлэнг цементжүүлэхгүйгээр байгалийн төрхөөр нь зүлэгжүүлэх, усжуулах ажлуудыг хийх нь чухал гэдгийг онцолж байсан.
Хавар 300 гаруй мод суулгаснаас 230 орчим мод иргэдийн буруутай үйлдлээс болж ургалт нь зогсжээ. Тиймээс энэ жилийн намар дахин 250 гаруй мод тарьж хамгаалалтаа сайжруулж байгаа талаар хэлж байна.
Мөн чацарганы суулгац тариалсан байна. Тохижилтын ажил үргэлжлэх бөгөөд 60 сая төгрөгөөр гэрэлтүүлэг тавих ажлыг хийгдэх юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)