Дуут сумын Шивэр багийн малчин Б. Галаа, Ж. Энхтуяа нар аймгийн “Аварга малчин өрх” боллоо
Сар шинийн босгон дээр Дуут сумаас төрөн гарсан аймгийн аварга малчин өрхийн нэг бол Шивэр багийн малчин Батнасангийн Галаагийн хот айл байлаа. Гуч гаруй жил мал аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулсан малчин Б.Галаа, түүний эхнэр Ж. Энхтуяа нар хоёр талаас малч удамтай.
Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан Б. Галаа, Ж. Энхтуяа нарт аварга малчин өрхийн шагналыг нь гардуулан өгөхөөр аймгийн Засаг дарга Т. Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг өргөө цагаан гэрт нь саатлаа. Малчин Б. Галаа, Ж. Энхтуяа нар сүүлийн 3 жил мал сүргээ төрлөөр нь өсгөж, жилийн эцсээр 900 гаруй тоо толгой мал тоолуулснаас гадна жишигт тэнцсэн нутгийн шилмэл хээлтүүлэгчийг сонгон өөрийн сүрэгт сайжруулагчаар ашиглаж хэвшсэн нь малын ашиг шим, таваарлаг чанар нэмэгдэх гол үндэс болсон байна.
Дуут сумын Шивэр баг нь 128 малчин өртэйн дээр жилийн эцсээр 40,660 малч тоолуулсан байна. Энэ жил тус багаас улсын аварга малчин нэг, Аймгийн аварга малчин өрх хоёр тодорчээ.Аймгийн аварга малчин өрх Б. Галаагийнх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум багийнхаа ард иргэд, төрийн байгууллага, хүүхдийн хүнсэнд тогтмол хандив өргөж, малгүй залуу өрхийн амьжиргааг дэмжин сүү саалиа ашиглуулахын зэрэгцээ мал маллах сонирхолтой өрхийг ажлын байраар ханган малжуулжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)