Дуут сумын Цагаанбургас багийн малчин Х. Хүрэлбаатар, С.Наранцэцэг нар аймгийн “аварга малчин өрх” боллоо
Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн малчин Харваа овогтой Хүрэлбаатар, Сэдхүүгийн Наранцэцэг нар аймгийн "Аварга малчин өрх"-ийн болзол хангаснаар шагналаа гардан авлаа.
Сүүлийн 20 гаруй жил мал маллаж буянт сүргийнхээ ашиг шимийг хүртэж яваа энэ өрх сумын төвөөс 5 км, аймгийн төвөөс 60 гаруй км-ийн зайд байх Сэрүүний хүрэн хад хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байна. Х. Хүрэлбаатар нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-ээд оны үеэс өрийн сонирхлын дагуу мал маллаж эхэлсэн бөгөөд мал сүргээ төрлөөр нь өсгөж, сүлийн 2 жил 900 орчим тоо толгой мал тогтмол тоолуулан, сүргийнхээ чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулахад анхаарч ажилласны үр дүнд нэг малаас авах ашиг шимийг сайжруулж чаджээ.
Дуут сумын Цагаанбургас баг нь 113 өрхийн 443 хүн амтай. Жилийн эцсээр 34,709 тоо толгой мал тоолуулсан бөгөөд сар шинийн босгон дээр тус багаас аймгийн аварга малчин өрх нэг, сумын сайн малчин гурав, сумын алдарт уяач нэг төрснөөр малчин түмэн хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэж аваргуудынхаа шагналыг гардаж байна. Малчин Х. Хүрэлбаатар, С.Наранцэцэг нар бэлчээрийг зөв зохистой ашиглах хамгаалах талаар санаачилга гарган ажиллаж, өөрийн хүч хөрөнгөөр Ялаатын булаг хэмээх газрын булгийн эхийг хамгаалж 0,5 га газрыг гадны нөлөөллөөс хамгаалж хашснаар ширгэх аюулд ороод байсан булаг дахин сэргэж хүн малыг ундаалах болсон байна.
Малчин Х. Хүрэлбаатар нь малынхаа сүрэгт эзлэх хээлтэгч малын хувийн жинг бодод 35,3-42,2 хувь, богт 53,2-54,9 хувьд хүргэж, мал сүргээ тогтвортой өсгөж байгаа сум аймгийн тэргүүний малчдын нэг. Х. Хүрэлбаатар, С.Наранцэцэг нар 2015 онд сумынхаа тэргүүний залуу малчин өрх, 2016 онд сумын сайн малчнаар шалгарч байсан бол ийнхүү 6 жилийн дараа гаргасан амжилтаа улам бүр бататган Ховд аймгийн аварга малчин өрхөөр шалгарч байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)