Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Б. Мөнхбаяр, Я. Бямбасүрэн нар аймгийн аварга тариаланч боллоо
Ховд аймгийн Буянт сум нь газар тариалангийн бүс нутгаар нэрлэгддэг төдийгүй, улс аймгийн аварга тариаланчдынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг. Энэ жилийн тухайд Ховд аймгийн тариаланчид 3100 гад тариалалт хийж, 25,800 тонн ургац хураан авч өмнөх оны мөн үеэс 400 гагаар талбайн хэмжээгээ нэмэгдүүлж чадсан ажилттайгаар шинэ оноо угтаж байна. Монголын уламжлалт баяр сар шинийн босгон дээр Ховд аймгаас улсын аварга тариаланч хоёр, аймгийн аварга тариаланч 8 тодорчээ.
Буянт сумаас л гэхэд аймгийн аварга тариаланч өрх 4 шалгарсны нэг нь Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Б. Мөнхбаяр, Я. Бямбасүрэн нар юм. Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, залуу үеийг газар тариалан эрхлэх арга ухаанд сургах чиглэлд гаргасан амжилтаараа аймгийн аварга тариаланчийн болзол хангасан тариаланч Б. Мөнхбаяр, Я. Бямбасүрэн нар сар шинийн босгон дээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж аймгийн аварга тариаланчийн шагналаа гардан авлаа.
Аймгийн аварга тариаланч Б. Мөнхбаяр, Я. Бямбасүрэн нар 1995 оноос эхлэн газар тариалангийн салбарт гэр бүлээрээ хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа туршлагатай тариаланчдын нэг юм.
Тариаланч Б. Мөнхбаяр, Я. Бямбасүрэн нар өөрийн эзэмшлийн талбайд гэр бүлийн хамтаар жимс, хүнсний ногоо, тарвас, амтат гуаг тариалж, жил бүр 6 гад тариалалт хийн 15 тонн ургац хураан авч орон нутгийн хэрэгцээнд нийлүүлээд зогсохгүй зэргэлдээх аймаг, Улаанбаатар хотод зарж борлуулдаг байна.
Тариаланчдын тухайд тарьж ургуулсан ногооныхоо чанарыг нь алдагдуулахгүйгээр хурааж нөөцлөх, зарж борлуулах асуудал чухал байдаг. Тэгвэл тариаланч Б. Мөнхбаярынх өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан 30-40 тонны 2 ширхэг зоорь барьж хураасан тариа ногоогоо хурааж хадгалдаг байна.Тариаланчдын тухайд хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед хүн хүчний дутагдалд орох нь элбэг. Энэ үеэр орон нутаг сум багынхаа иргэдийг түр ажлын байраар хангаж ажиллахыг илүүд үздэг байна. Тариаланч Б. Мөнхбаяр, Я. Бямбасүрэн нар ургац хураалтын үед тогтмол 80 орчим түр ажлын байраар иргэдийг ханган ажилладаг байна. Түүнчлэн Тариаланч Б. Мөнхбаярынх 2011 онд сумын тэргүүний тариаланчаар шалгарч байсан бол ийнхүү 12 жилийн дараа өмнөх амжилтаа бататгаж аймгийн аварга тариаланч боллоо.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)