Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Ш.Бямбатогтох аймгийн “Аварга тариаланч өрх” боллоо
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн залуу тариаланч Ш.Бямбатогтох, Б. Ууганцэцэг нар "Аймгийн аварга тариалагч өрх" хэмээх хүндтэй шагналын эзэд боллоо.
Тэд бие даан газар тариалан эрхлээд 16 жил болж байна. Тариаланч Ш. Бямбатогтох, Б. Ууганцэцэг нар өөрийн эзэмшлийн 5- 6 га талбайд гэр бүлийн хамтаар төмс, хүнсний ногоо, тарвас тариалж, жил бүр 10-15 тонн ургац хураан авдаг байна. Мөн зэргэлдээх Увс, Завхан, Баянхонгор аймгуудад ногоо нийлүүлэхээс гадна Улаанбаатар хотод ч мөн борлуулалтаа хийдэг байна.
Тариаланчдын тухайд тарьж ургуулсан ногооныхоо чанарыг нь алдагдуулахгүйгээр хурааж, нөөцлөх, зарж борлуулах асуудал чухал байдаг. Тэгвэл тариаланч Ш. Бямбатогтохынх 60-70 тонны зоорь барьснаар ногооныхоо чанарыг алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэдэг байна.
Аймгийн аварга залуу тариаланч Ш. Бямбатогтохынх намар 9 сарын 10-наас эхлээд 10 дугаар сарын 20-д хүртэл ургац хураалтын ажлаа үргэлжлүүлэг байна. Энэ хугацаандаа арваас арван таван түр ажлын байранд нутгийн залуусыг гэрээгээр авч ажиллуулдаг байна. Ш.Бямбатогтох удам дамжсан ногоочин. Түүний аав мөн л аймгийн аварга тариаланч. Өгөөж буян газрынхаа үр шимийг үе дамжин хүртэж, төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлж байсан.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)