Нөөцийн махыг 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн энэ оны 07 дугаар сарын 01 хүртэл худалдаална
Махны үнийг тогтвортой барих, иргэдэд хямд үнэтэй мах худалдаалах зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай гэрээ байгуулж нийтдээ 150 тн мах бэлтгэсэн.
Зургаан компанийн бэлтгэсэн нөөцийн махыг Жаргалант сумын 12 баг тус бүрд хоёр нийтдээ 24 дэлгүүртэй гэрээ байгуулж худалдаанд гаргахаар бэлтгэл хангаж байна.
Компаниуд бэлтгэсэн махаа тус бүр хоёр дэлгүүрт нийлүүлэх ба борлуулалтаас хамааран нэг удаадаа 50 кг мах олгох юм. Нөөцийн махыг 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн энэ оны 07 дугаар сарын 01 хүртэл худалдаална.Хонины мах 1кг нь 8700 төгрөг, ямааны махыг 7500 төгрөгөөр худалдаалахаар тогтлоо.
Ямар нэгэн ашиг харахгүйгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөөцийн мах худалдаалж буй дэлгүүр, аж ахуйн нэгжүүдэд зөвхөн махны борлуулалтад татварын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)