“Шинэ Ховд барилга экспо-2023” үзэсгэлэн яармаг болж байна.
“ШИНЭ ХОВД БАРИЛГЫН ЧУУЛГАН-2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй нэг чухал ажил нь “ШИНЭ ХОВД БАРИЛГА ЭКСПО-2023” үзэсгэлэн яармаг юм.
Аймгийн Спортын ордонд болж буй тус яармагт барилга, дэд бүтэц, материал үйлдвэрлэл, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, банк санхүү зэрэг 20 гаруй чиглэлийн, 30 гаруй компани, аж ахуйн нэгж оролцон үйлчилгээгээ танилцуулж байна.
Манай аймгаас гадна Улаанбаатар хот, зэргэлдээх аймгаас ч хэд хэдэн компани “ШИНЭ ХОВД БАРИЛГА ЭКСПО-2023”-ийг зорин иржээ. Аймгийн Засаг дарга Э.Болормаа яармагт оролцож буй компани, аж ахуйн нэгжийнхэнтэй уулзаж бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцав.Үзэсгэлэн яармаг энэ сарын 16 хүртэл үргэлжлэх ба сонирхсон иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй байх юм.
Эх сурвалж: ЗДТГ цахим хуудас
Facebook-т биднийг дагаарай
Ховдын мэдээг цаг алдалгүй
Дагах
Холбоотой мэдээ
Дэд бүтэц
“Халуун ус, саун цогцолбор” иргэдэд үйлчилж эхэллээ.
4,101
Дэд бүтэц
"Шинэ Ховд барилгын чуулган-2023" арга хэмжээнд төр хувийн хэвшлийн байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож байна.
1,505
Дэд бүтэц
Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна
1,551
Дэд бүтэц
Ховд аймгийн МХГ-аас урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна
1,389






Сэтгэгдэл (0)