"Шинэ Ховд барилгын чуулган-2023" арга хэмжээнд төр хувийн хэвшлийн байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Монгол улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого", Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл, “Нээлттэй-Ховд” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангаж орон нутгийг хөгжүүлэхэд "Шинэ Ховд барилгын чуулган-2023" арга хэмжээний гол зорилго нь чиглэж байгаа юм.
Чуулганд төр хувийн хэвшлийн байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож салбарын өмнө тулгамдаж буй асуудлаа ярилцаж шийдлээ тодорхойлж байна.
Чуулганаар:
-Бүсийн хөгжил-Хот төлөвлөлт
-Газрын харилцаа -Дэд бүтэц
-Барилгын материал үйлдвэрлэл
-Барилгажилт ба хөрөнгө оруулалт
-Захиалагчийн хяналт, барилгын норм норматив, стандарт гэсэн зургаан чиглэлээр салбар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Засаг дарга Э.Болормаа чуулгад оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ: “Иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, хөдөөгийн сэргэлтийг шинэ шатанд гаргахад та бидний санаачилга, хамтын ажиллагаа, хичээл хамгийн чухал. Төр нь хувийн хэвшилд дарамт учруулах биш харин дэмжиж ажиллахад анхаарах ёстой. Нийслэлээс хөдөөг зорьж алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулах компани, аж ахуйн нэгжийг бид дэмжиж ажиллахаар бодлогоо тодорхойлсон.
Эхний ээлжид бид дээрх чиглэлээр мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “Инвест Ховд” төвийг байгуулж ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүллээ. Улсын бүртгэлийн хэлтсээс авсан мэдээллээр өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан хөрөнгө оруулалтын чуулганаас хойш 110 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон дөрвөн компани манай аймагт салбараа байгуулаад байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх тооцоо бий. Үүнийг дагаад орон нутагт ажлын байр нэмэгдэж иргэдийн амьжиргаанд тодорхой өөрчлөлт гарах нь дамжиггүй” хэмээн онцоллоо. “Шинэ Ховд барилгын чуулган-2023" маргааш / 2023.04.15-нд/ өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0)