“Хүлэмж цогцолбор”-т 200 гаруй аж ахуйн нэгж хамрагдах боломжтой.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд С. Бямбацогтын санаачилсан Ховд аймагт хэрэгжиж буй "Шинэ хөдөө" төслийн хүрээнд "Хүлэмж цогцолбор" байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна.
Энэ ажлыг Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ болон Шинэ Ховд Агропарк төсөл хамтран 5 га талбайд Хүлэмжээ байгуулж 20 гаруй тариаланчид тариалалтын ажлыг эхлүүлээд байна.
Тухайн цогцолборт 30.000 м.кв Зуны нарлаг хүлэмж, 10.000 м.кв 3 улирлын болон Өвлийн хүлэмж байгуулахаар төлөвлөж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Ховд аймаг төдийгүй баруун 5 аймгийг хүнсний “Нарийн” ногоо болон жимс жимсгэнээр 100 хувь хангах боломжтой.
Энэхүү газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худаг, хашаа, дэд бүтцийн зэрэг нийт 346 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг үе шаттайгаар шийдээд байна. Цаашид энэхүү төслийг сонирхсон тариаланчид нээлттэй оролцох боломжтой.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Facebook-т биднийг дагаарай
Ховдын мэдээг цаг алдалгүй
Дагах
Холбоотой мэдээ
Хөдөө аж ахуй
Ховд аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.5 сая толгой мал тоолуулжээ.
1,287
Хөдөө аж ахуй
“Төр-Хувийн хэвшлийн түншлэл-2024” сургалт, үзэсгэлэн эхэллээ
899
Хөдөө аж ахуй
“Улаан ном”-д орсон, нэн ховор амьтан болох Минжнүүд хөлдөж үхжээ.
1,821
Хөдөө аж ахуй
”МоЭнКо” ХХК 6 суманд 300 тонн нүүрс, 1500 боодол өвс хандивлаж, аймгийн онцгой комисст 3 тонн шатахууны дэмжлэг үзүүллээ.
1,196







Сэтгэгдэл (0)