Мянгад сумын "Баян хар"-ын эргэн тойронд


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
2010 оны 01 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 06

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Цэцэн-Уул, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын нутгийн зарим хэсэг болох Улаагчины хар нуур орчмын газар нутгийг, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын болон Завхан аймгийн Алдархаан сумын нутгийн зарим хэсгийг хамруулан Монгол элсний орчмын газар нутгийг тус тус байгалийн цогцолборт газрын ангиллаар, Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь сумдын зааг нутагт орших Алтан Хөхий уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших Хүрэн бэлчир орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.

2.“Улаагчины хар нуур орчмын байгалийн цогцолборт газрын хилийн зааг”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол элсний орчмын байгалийн цогцолборт газрын хилийн зааг”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Надад нэг санал байна???!!!!

Энэ Уул бол нөгөө бидний Мянгад түмний хайрлаж шүтээд Амь нас,Ах дүү ,Амраг садан, Аав Ээж, Үр хүүхэд ,Эд баялаг,Эх нутаг,Мал сүрэг, Хийморь сүлд юу л байна байгаа бүгдээ даатгаад залбираад мөргөөд хүндлээд хайрлаад байдаг Алтан хөхий хайрхан маань энэ жил Төрийн тахилга болно сураг сонсохнээ 7сарын 6 нд Төр очиж тахих юм гэнэ.Энэ жил зуншлага ямар болох төлөвтэй байна хол ойроос нутаг ус ,ах дүүгээ гэсэн хүмүүс их очих байх гандуу гундуу нутаг угтах юм биш биз бас нөгөө уул уурхайн нөхдүүд ухаж сэндийлээд байгаа базаахгүй дүр төрөх хол ойрын хүмүүсийг тосож авах вий!!! Тиймд бид нэг ийм арга хэмжээ ярилцвал ямар вэ???!!!Бид төрийн тахилгаа энэ жил хийлгэхгүй гэсэн бичиг Төрд хүргүүлмээр байна.манай Мянгадын 80% лицензид орсон байна ийм байдалтай байхад бид тахилга хийлгэхгүй та бүхэн энэ уул уурхайн компануудынхаа лицензийг цуцалж өг гэж Төрөөс шаардмаар байна ,Төр уул уурхайн компануудаа сонгох нь уу?Төрийн тахилгаа сонгох нь уу? харъя.бид энэ асуудлаа шийдтэл тахилга хийлгэхгүй гээд гүрийгээд суучих хэрэгтэй Сүүлийн 8 жилийн дотор Мянгадад 16 лиценз олгогдсон байна манай мал сүрэг одоогийн байдлаар бэлчээрийн даацаасаа 4 дахин их болоод бна.гэтэл хажуугаар нь уул уурхай ухаад эхэлвэл малчид яаж амьдрах вэ?бэлчээр улам л үгүй болно. Ойрын жилүүдэд цаг мал хүнд байгаль их хавчиж байна.дээрээс нь гүйх нохойнд баах нохой саад гэгчээр энэ олон уул уурхайн компанууд юу вэ???!!бас ийм их лиценз олгоод байгаа удирдалгууд хэн бэ???!!хөдөөний хэдэн малчдаа малаа бараад төв орж ажилгүйчүүдийн эгнээнд элс гэж байгаа юм уу???!!! дээрээсээ эхлээд доошоо бид бүгд үүнийг бодох л хэрэгтэй асуудал маш их байна дан ганц "Баян харын"асуудал биш нийт Мянгадад олгогдоод байгаа лицензийн асуудлууд аюулын харанга дэлдэж байна.бид санаж бодож сэрэх болсон юм бишүү ард түмээн!!!

Хэзээнээс тэмцэж заргаа авч сурсан хотгойдын Их Шадарван Чингүүнжавын угсааны Мянгад ахан дүүс минь бид нэгдэж чадаж гэмээн унасан газар угаасан ус минь бүтэн үлдэж үр хүүхэд ирээдүйнхээ өмнө үүргээ биелүүлж өвгөдийнхөө сүнсийг сая нэг амраах бус уу???!!!Тэгээд ч "Баян хар" бол бидний өвгөд нойрсож буй ариун дагшин газар бурхан болоочдынхоо ясыг бариад нутаггүй уйлаад сууж байх өдөр ойрхон байх вий гэдгээс айж байна!!!

Мянгад түмэн минь сэрээд өг!!!

Хиргис Овогт Цогоо Отгонбаатар

 

Мянганбаяр гэдэг энэ нөхөр онгон зэлүүд өвөг дээдсийн минь нутаглуулсан ариун өлгий болсон Ховд аймгийн Мянгад сум Баянбулаг багийн нутагт " Баян Хар" гэх газрыг ухаж сэндийлээд эхэлсэн байна. Эмээ өвөө, өвгөдийн минь ариун дагшин газрыг хөндөхийг эсэргүүцэж байна.

 




Сэтгэгдэл ( 0)