ДУУЛГАВАРГҮЙ ХҮҮХЭД АВЪЯАСТАЙ


Зарим эцэг эхчүүд томоотой хүүхдийг л “ сайн” гэж үнэлдэг. Энэ нь тэдний хувьд дэндүү  хувиа хичээсэн явдал юм. Учр нь дуулгавартай хүүхэд, янз бүрийн юм нэхэж, эцэг эхдээ нэрмээс болдоггүй байдаг аж.
Гэвч өөрсдийн түр зуурын амар амгаланг эрхэмлэснээр эцэг эхчүүд хүүхдээ хожим нь хэн ч биш болоход нь нөлөөлж буйгаа санаарай. Хүүхдээ хүчээр дуулгавартай ноомой хүлцэнгүй болгосноор

  • Өөрийн хүүхдийн авъасыг мохоож байгаа хэрэг.
  • Авъяастай хүүхэд сониуч байх нь зүй ёсны асуудал юм.
  • Хүүхдийн “Яагаад?... гэсэн асуултад хариулахаас зайлж зугтах нь “ёи надад хэрэггүй” гэсэнтэй адил хэрэг болно.
  • Хүүхдэд зурах, ном сэтгүүл үзэх, шатар даам тоглох, таавар таах, дуулах, шүлэг унших гээд насанд нь тохирсон янз бүрийн хэрэгцээ байдаг.
  • Гэтэл энэ хэрэгцээг нь томчууд үл тоомсорловол хүүхэд оюуны чадамжийн хувьд өсөхгүй.
  •  Дуулгавартай ноомой хүүхэд өөрийн үзэл бодолгүй, өрсөлдөх чадваргүй болж хүмүүждэг.
  • Иймд хүүхдийг дуулгавартай болгосноор танд ашигтай байж болох ч хүүхдэд тань хортой шүү.
Эх сурвалж: 9913-0960, 9927-6944




Сэтгэгдэл ( 0)