“Ховд-2019” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 28 багийн 300 орчим тамирчид оролцож байна
Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холооны санаачлага дэмжлэгтэйгээр “Ховд-2019” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд БТС-ын ордонд зохион байгуулагдаж байна. Ховд аймагт хамгийн сүүлд 2018 онд сагсан бөмбөгийн томоохон тэмцээн зохион байгуулагдсан байдаг.Тус тэмцээнд 28 багийн 300 орчим тамирчид оролцож байсан бол энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй 36 багийн 400 орчим тамирчид оролцож байна. Тэмцээний нээлтийн үйл ажилгааны үеэр Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холооны тамга тэмдэг, гэрчилгээг УИХ-ын гишүүн, Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холооны тэргүүн Б.Пүрэвдоржид гардуулан өглөө.
“Ховд-2019” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг УИХ-ын гишүүн Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холооны тэргүүн Б. Пүрэвдорж 6 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлэн ивээн тэтгэн оролцож байна. Тэмцээний шүүгчээр үндэсний сагсан бөмбөгийн холооны шүүгч н.Нямтогтох шүүн явуулж байна.
Ховд аймгаас сагсан бөмбөгийн олон арван шилдэг тамирчид төрөн гарсан байдаг. Ховд аймагт сагсан бөмбөгийн анхны лигийн тэмцээн 1990 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Гуравыг харьцах нь 3 сагсан бөмбөгийн шигшээд Ховдын тамирчид тоглож байгаа. Улсдаа болоод азид сагсан бөмбөгийн спортоор нэрд гарсан Ховд шонхорууд баг сүүлийн 2 жил дараалан 21 аймгийн цомын аварга шалгаруулах тэмцээний аваргын цомын эзэд болоод байгаа сайхан мэдээ байна.
Удахгүй 21 аймгийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд ялагчаар тодорсон баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 4 сард Завхан аймагт зохион байгуулагдах тов гарчээ.
Тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холооны тэргүүн Б. Пүрэвдорж хэлэхдээ: Өнөөдөр сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж байна. Сагсан бөмбөг нь олон нийтийн спорт болсон гэдэг нь харагдаж байна. Ховд аймгийн түүхэнд хамгийн олон баг тамирчид оролцсон тэмцээнээр энэ удаагийн тэмцээн нэрлэгдэж байгаагаараа онцлогтой. Сагсан бөмбөгийн спорт 5:5, 3:3 гэсэн төрөлүүд илүү сайн хөгжих хөрс Ховд аймагт бүрдэж байна гэж ойлгож байна. Ялангуяа Ховдчуудын бахархал болсон Ховд шонхорууд баг 21 аймгийн лиг, үндэсний супер лигт тогтмол эхний байранд ордог, тиймээс сагсан бөмбөгийн спорт Ховдчуудын ирээдүйн спорт байх болно гэдэгт би итгэлтэй байгаа. Ирэх жилийн хувьд төсөв дээр сагсан бөмбөгийн ордон барих ажлыг тусгана. Ингэснээр 2021 онд Ховд аймгийн ард иргэд сагсан бөмбөгийн ордондоо сагс тоглодог, мэргэжлийн спортоо улам бүр хөгжүүлэх боломжтой болно гэж харж байна. Энэ хаврын хувьд зөвхөн аймгийн төвийн 7 сургуулийн 11, 12-р ангийн сурагчидийн дунд лигийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү тэмцээн нэг сая төгрөгийн шагналын сантайгаар 2 сарын турш хуваарийн дагуу явагдана. Ингэснээр хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэнэ, нөгөө талаас хамгийн шилдэг тамирчдыг тодруулж үндэсний аваргуудын лигт тоглох боломжийг нь нээж өгөх юм гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Uguumur
2019 оны 01 сарын 27-нд
Yamar towch buguud todorhoi goy medeelel be mundag yumaa ene zaluus ☺️☺️