Ц. НАСАНЖАРГАЛ ЭРДЭНЭБҮРЭН СУМААС ТӨРЖ БУЙ ХОЁР ДАХЬ ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛЖ БАЙНА
Дөч гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлж сар шинийн босгон дээр Монгол улсын хошой аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Ц. Насанжаргал, гэргий Ч. Насанхүү нарын шагналыг УИХ-ын гишүүн О. Батнасан, Аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн нар болон тус сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Ц. Насанжаргал гуай өдгөө 65 нас сүүдрийг зооглож байгаа бөгөөд анх 1971 онд 7-р ангиа төгсөөд намын эвлэлийн илгээлтээр мал дээр гарчээ. Тэр л цагаас хойш өдгөө 40 гаруй жил мал маллаж байна. Тэрээр байгаль цаг агаарын хүнд нөхцөлд мал маллана гэдэг амаргүй ч өвөг дээдсээс өвлөсөн малч ухаан, арга туршлагаараа 2003 онд Монгол улсын сайн малчин болж байсан бол 16 жилийн дараа тэрхүү амжилтаа дахин бататгаж ийнхүү Монгол улсын хошой аварга малчин гэсэн эрхэм хүндтэй шагналыг гардаж байна.
Өнгөрсөн оны жилийн эцэсийн мал тооллогоор Ц. Насанжаргал гуай 1400 гаруй толгой мал тоолуулжээ. Тэрээр 1997 оноос хойш 22 жил тасралтгүй 1000-аас дээш толгой мал тоолуулж, сум орон нутгийнхаа нийгэм эдийн засагт бодит хувь нэмэрээ оруулж явна. Монгол улсын хошой аварга малчин Ц. Насанжаргал гуайнх 7 хүүтэй. Таван залуудаа аав ээжийнхээ малч ухааныг өвлүүлэн малчин болгосон байна.Аваргын нэг залуу нь сумын мянгат малчны болзол хангасан байна. Харин бусад нь 300-500 толгой малтай гэнэ. Малын тоо толгой өсөн нэмэгдэж, тэр хэрээ бэлчээрийн даац хэтэрсэн, өвс ургамалын гарц жил ирэх тутам муудаж байгаа энэ цаг үед малын тоо толгойг нэмэгдүүлэх биш чанартай, таваарлаг малтай байхыг тэрээр хүүхдүүддээ зөвлөдөг байна.

Гал тамгатай ганзага эмтэй Ойрд түмний өлгий нутаг Эрдэнэбүрэн сумынхан хөдөлмөрч дайчин уламжлалтай. Цаст Цамбагарав хайрхан, Ховд Шургийн голоо даган нутаглаж ирсэн тус сумын олон малчид мал маллах арга ухаан, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн бөгөөд Хонгио багийн малчин н.Арслан гуай 1992 онд анхны хошой аварга малчин болж байжээ. Тэр цагаас хойш 28 жилийн дараа Эрдэнэбүрэнчүүд ийнхүү хоёр дахь Монгол улсын хошой аваргаа өлгийдөн авлаа.
Бэлтгэсэн: Х. Алтантуяа
Бэлтгэсэн: Х. Алтантуяа
Сэтгэгдэл ( 0)