СҮҮЛИЙН 5 ЖИЛ ТОГТМОЛ 1500-ААС ДЭЭШ МАЛ ТООЛУУЛСАН АМЖИЛТААРАА ДАРВИ СУМЫН МАЛЧИН А. ОТГОНБАЯР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Ховд аймгийн Дарви сумын Булган багийн малчин Авирмэдийн Отгонбаяр Дарви сумаас төрөн гарч байгаа хамгийн залуу аврага малчнаар нэрлэгдэж байна. Тэрээр 3 дахь үеийн удам дагасан малчин. Түүний нагац ах н.Лхагважав нь МУ-ын Хөдөлмөрийн баатар хоньчин. Баатарын удамтай энэ малчных мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж сүүлийн 5 жил 1500-аас дээш тоо толгой мал тоолуулжээ. Хэдийгээр нас залуу ч хөдөлмөр зүтгэлээрээ бусад малчидаа хошуучлан сум багийнхаа нийгэм эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь аймаг сумаас өндөрөөр үнэлж ийнхүү алдаршуулаад байна. Аймгийн аварга малчин А. Отгонбаяр нь 15 жил мал маллах хугацаандаа сүргийн бүтэц, ашиг шимийг онцгойлон анхаарсанаар ямаан сүргээ Ховд аймгийн Булган Сумын ноолуурын ухнаар, Хонин сүргээ Сүхбаатар аймгийн илүү нугаламтай махны чиглэлийн хуцаар цус сэлбэн сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж чадсан байна. 1500- гаруй мал тоолуулсан энэ малчных хавар 400 төл хүлээн авах юм байна.
Аймгийн аварга малчин Авирмэдийн Отгонбаяр нь мал маллахын зэрэгцээ хурдан морь уяж сойх эрдэм ухаанд суралцан яваа залуу уяачдын нэг. Монголын уламжлалт баяр наадмаар уяж хурдлуулсан хүлэг морьд нь тогтмол амжилт гарган наадамчин олноо баясгасаар ирсэн нь мөн л түүний уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Дарви сум нь 2018 оны жилийн эцсээр мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа 4-р байрт шалгарсан байна. Хамгийн олон хонь тоолуулсан сумаар мөн л Дарви сум нэрлэгджээ. Энэ бүхэн тус сумын ажилч хичээнгүй малчдын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон амжилт юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)