ДАРВИ СУМЫН УЯАЧ Д. ШИРЭНДЭВ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧИЙН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Газарзүйн багш хийдэг тэрээр боловсорлын салбарт 17 жил тасралтгүй ажиллаж байгаа шилдэг залуу багш нарын нэг төдийгүй шилдэг уяачдийн нэг юмаа. Тэрээр удам залгасан уяач. 2005 оноос эхлэн хурдан морь уяж сүүлийн жилүүдэд аймаг сум бүсийн наадмаас 26 айраг түрүү авсан амжилтаараа аймгийн алдарт уяачийн болзолыг ханган аймгийн алдарт уяачийн малгай, залаа, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Нас насны морьдын уяа сойлгыг тааруулан аймаг бүсийн наадмаас олон айраг түрүү авсан амжилт нь түүний чадварлаг уяач болохыг харуулж байна. Хүлэг морьдынхоо үүлдэр угшилыг сайжруулах үүднээс Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас азарга тавьсанаар угшил илүү сайжирсан гэж үзэж байгаагаа хэлж байсан. Мөн нутгийн унаган адууг уяж сойж хурд шандасыг нь сорих нь уяач бүрийн эрхэм зорилго байх ёстой гэдгийг ч хэлж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)