АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Д. ГАНХҮҮ МАЛЫН ТАВААРЛАГ ЧАНАРЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Буянт сумаас төрөн гарсан аймгийн аварга малчдын нэг бол Дашдаваагийн Ганхүү юм. Энэ хот айл Буянт сумын төвөөс 50 км-ийн зайтай Нарийн гол багийн Зуугын довон хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байна. Хэдийгээр залуу малчин ч гэлээ мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, сум орон нутгийнхаа нийгэм эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн шилдэг малчдын нэг юм. Аймгийн аварга малчин Д. Ганхүү нь 2012 оноос эхлэн 1000-аас дээш тоо толгой мал тоолуулсаар иржээ. Харин 2018 оны жилийн эцсээр 1500 тоо толгой мал тоолуулж аймгийн аварга малчны шагналын бүхий л болзолыг хангасанаар шороон гахай жилийн босгон дээр Аймгийн аварга хэмээх эрхэм алдарын эзнээр нэрлэгдэн шагналаа гардан авлаа. Хар ус нуурын сав газар, эх нуурын хотгорыг дагсан газар аймгийн аварга малчин Д.Ганхүүгийн нутагладаг. Энэ малчных 600 гаруй бодтой, бод малаа давамгайлан өсгөж байгаа малчдын нэг. Малчин бүр өөр өөрийн мал маллах арга туршлагатайн дээр таваарлаг чанарыг чухалчилдаг болсон энэ үед Д. Ганхүү малчны бод малын тоог бог малд шилжүүлбэл ойролцоогоор 4000 гаруй бог малтай тэнцэнэ. Энэ нь таваарлаг чанар юм. Д. Ганхүү малчины нутаглаж байгаа газар эх нууруудын хотгорыг дагасан хадлан тэжээл бэлтгэх их нөөцтэй. Тэрээр байгалийн энэ үржил шимт хөрсний үр шимийг хүртэж яваа нэгэн. Нарийн голд механикжсан салаа байгуулан ажлын байр бий болгож 5-6 хүнийг ажлын байраар ханган жилдээ 30-40 тонн хадлан бэлтгэж байгаль цаг уурын хүнд нөхцөлд малчидад хямд үнээр борлуулдаг байна. Аж ахуй, мал маллагаа өвс хадлан тэжээл гээд малчин бүрийн ажил барагдахгүй их. Гэвч аж амьдралаа сайжруулан сум,баг хөдөөд сайхан ая тухтай амьдарч болдогыг Д. Ганхүү малчин үлгэрлэжээ. Өнгөрсөн жил хааш хаашаагаа 8 метрийн өргөнтэй , 64 м квадрат 3 өрөө бүхий амины орон сууц барьж ашиглалтанд оруулсанаар эгэл жирийн малчных хөдөө мал маллангаа орчин үеийн тохилог сууцанд амьдарч болдог гэдгийг залуу малчдад үлгэрлэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)