БУЯНТ СУМЫН АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ М. МИЛИХАН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Буянт сум нь Ховд аймгийн дагуул томоохон сум суурин газрын нэг. Эртнээс нааш газар тариалангийн гол бүс нутаг болж Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн хүнсний ногооны голлох хувийг хангадаг томоохон баялаг бүтээгч үйлдвэрлэгч сум юм. Тус сумаас олон арван улс аймгийн аварга тариаланчид төрөн гарсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд Буянт сумаас МУ-ын аварга тариаланчаар Рахмааны Хаугажай тодорсон бол аймгийн аварга тариаланчдаар Буянт сумын Нарийн гол багийн тариаланч Жамсрангийн Түвшин-Амар, Норжинхайрхан багийн тариаланч Мухаймедийн Милихан нар тодрон сар шийнийнхээ босгон дээр аварга тариаланчийн шагналаа гардан авлаа.Тариаланч М. Милихан нь Буянт сумын үржил шимт хөрсөний үр шимийг 20 гаруй жил хүртэн яваа туршлагатай тариаланчдын нэг. Зургаан га эргэлтийн талбайд төмс хүнсний ногоо тариалан Ховд аймгийн төдийгүй зэргэлдээх аймаг сумдын иргэд хөдөлмөрчдийн хэрэгцээг экологийн цэвэр хүнсээр ханган ажилладаг байна.Аймгийн аварга тариаланч М.Милихан нь хүнсний ногооныхоо нэр төрлийг жил бүр нэмэгдүүлж га газраас жилдээ 30 тонн ургац хураан авдаг байна. Тэрээр улсад Ховдын шар төмс хэмээн алдаршсан Астилла сортын төмсийг 2,5 га-д тариалдаг байна. Газар тариалан эрхлэгчдийн ажил амаргүй хүнд ажил. Хавар 3 сарын 1-нээс эхлэн тариалангийн газраа цэвэрлэх, бууц бордоогоо татах гээд цаг наргүй их ажил өрнөдөг бол намар 10 сар хүртэл ургац хураалтын ажил үргэлжилдэг байна. Энэ бүх ажлыг ганц тариаланч хийх боломжгүй учир улирлын чанартай ажлын байр бий болгож 20-25 хүнийг цалинжуулан ажилладаг байна. Аймгийн аварга тариаланч М. Милихан 3 дахь үеийн тариаланч. Түүний нагац ах н.Төлөөгөн нь МУ-ын аварга тариаланч, гавъяат агрономич хүн юмаа. Тиймээс нагц ахынхаа заавар зөвлөгөөгөөр газар тариалан амжилттай эрхэлж ийнхүү хөдөлмөрийнхөө үр шимийг аймаг орон нутагтаа үнэлүүлээд байна.
Тариаланч М. Милихан нь төмс хүнсний ногоогоо хадгалах 50 болон 30 тоннын зоорьтой. Зоориндоо ургацаа хийж чийг, амт чанарыг нь алдагдуулахгүй хадгалж чадсанаараа борлуулалт,ашигаа ч мөн нэмэгдүүлж чаддаг байна. Түүнчилэн М. Милихан нь сум орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс нийгмийн олон талд ажилд манлайлан оролцсоор ирсэн байдаг. Тэр ч утгаараа аав Мухаймедтэйгээ хамтран бүтэн өнчин, амьдралын боломж тааруу, эрхэлсэн тодорхой ажилгүй гээд 3 хүнд тусалж, дэмжин өрх тусгаарлан айл болгожээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)