ЧАНДМАНЬ СУМЫН МАЛЧИН О. ЭРХЭМБАЯР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Жаргалант хайрханыхаа энгэр бэлээр нутагтай аймгийн аварга малчин О.Эрхэмбаяр нь бага залуу наснаасаа мал даган хөдөө нутагтаа амьдрал ахуйгаа холбосон нэгэн юм. Анх 2002 онд айл болж эцгийн гэрээс голомт таслан гарсанаас хойш түүний гэр бүл Хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэрээ оруулахын тулд хичээн ажилласаар ирсэн байна. Түүний эцэг Э.Очир аймгийн хошой аварга малчин. Эцгийнхээ мал маллах арга ухаанаас суралцаж шинэ залуу малчидад ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэн яваа тэрээр уйгагүй зүтгэлийнхээ хүчээр мал сүргээ 1198 тоо толгойд хүргэж чаджээ. Энэ жил аварга малчины гэр бүлд шагналын хур буусан жил болж байна. Учир нь түүний төрсөн ах Э.Төмөртогоо нь хэдхэн хонгийн өмнө улсын аварга малчин болжээ.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал
Сэтгэгдэл ( 0)