ДӨРГӨН СУМЫН НУТАГТ ЗЭРЛЭГ ГАХАЙН 3 ТООРОЙ САЛЬМОНЕЛЛЁЗ ӨВЧНӨӨР ҮХЖЭЭ
Сүүлийн үед гахай, тахианы өвчлөл гарч байгаатай холбогдуулан иргэд олон нийтийг сонор сэрэмжтэй байж, ялангуяа хоол хүнсэндээ гахай, тахиаг хэрэглэхгүй байх талаар сэрэмжлүүлж байгаа. Тэгвэл манай аймгийн тухайд зэрлэг гахайн 3-н тоорой тодорхой шалтгаангүй байдлаар үхсэн байна гэх дуудлага Дөргөн сумаас ирсэн байна. Дээрх дуудлагын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дөргөн сумын Агваш багийн нутаг Агваш арал гэх газар мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажилласан байна.
Тус газрын “Азаргын нуур” гэдэг газраас нэг ноохойгоос 2 ширхэг тоорой өөр нэг ноохойгоос 1 ширхэг тооройг тус тус олж аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжилгээнд өгсөн байна. Задлан шинжилгээгээр: Цээжний хөндий нэлэнхүүдээ цус харвалттай, арьсан доорхи эслэг цайвар ягаан, зүрх хүрэн бор өнгөтэй томроогүй, уушиг хэмжээгээрээ томорсон цус харвалттай элэг, дэлүү, хүрэн улаан өнгөтэй хэвийн өөрчлөлтгүй, бөөр бор өнгөтэй өөрчлөлтгүй, ходоод болон нарийн гэдэс хийгээр дүүрсэн агуулагдахуун байхгүй, салт бүрхүүл нь цайвар шаргал өнгөтэй өнгөр тогтсон, давсаг шээсээр дүүрсэн зэрэг шинж тэмдэг илэрсэн учир бактериологийн шинжилгээнд эд эрхтнээс нь дээж авч нян судлалын тасагт шинжилгээ хийлгэсэн байна. Нян судлалын шинжилгээгээр эдгээр тооройнууд нь САЛЬМОНЕЛЛЁЗ өвчнөөр үхсэн болохыг тогтоожээ.
Эх сурвалж: Мал эмнэлгийн лаборатори- 2019.02.02

Сэтгэгдэл ( 0)